Thursday, November 22, 2007

Элэгний хатуурал буюу Цирроз

Архи уусаар байгад элэгний циррозтой болчихсон гэнэ ээ гэх яриаг та лав энд тэнд явж байгаад сонсож байсан биз. Үнэхээр ч согтууруулах ундаа, түүний дотор архийг хэтрүүлэн хэрэглэх нь элэгний циррозд хүргэх аюултай юм. Гэвч хүмүүс энэ аймшигтай өвчний талаар сайн мэддэггүй, аюулыг нь ойлгодоггүй болохоор "Сүх далайтал үхэр амар" гэдгээр анхаардаггүй. Гэтэл судалгаанаас үзвэл элэгний хатуурал буюу цирроз нь үхэлд хүргэх аюулаараа ДОХ, зүрхний шигдээсний дараа ордог гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
Remove Formatting from selection
нэ өвчинд дунд болон ахимаг насны эрэгтэй хүмүүс өртөх нь элбэг байдаг.
.
Eрөнхий
Цирроз гэдэг нь грекээр нимбэгэн шар гэсэн утгатай үг юм. Эрүүл хүний элэг улаан өнгөтэй байх ёстой атал циррозоор өвдсөн хүнийг тод шар өнгөтэй болдог тул ийнхүү нэрлэжээ. Элэгний эрүүл эс нь холбогч эдээр солигдон бүтэц нь алдагдаж эхэлдэг элэгний өвчнийг цирроз гэнэ.
.
Шалтгаан
Энэ өвчин үүсэхэд нөлөөлдөг гол хоёр хүчин зүйл байдаг. Нэгт нь вирусын гаралтай шар өвчин, тэдгээрээс В ба С гепатит. Ялангуяа нялх багадаа В гепатитаар өвдөж байсан хүмүүсийн циррозоор өвдөх эрсдэл нь маш их болдог. Иймд эцэг, эхчүүд хүүхдүүддээ онцгой анхаарал тавьж байх хэрэгтэй юм. Дараагийн шалтгаан нь согтууруулах ундаа, түүний дотор хатуу архийг хэтрүүлэн хэрэглэх явдал. Гэхдээ дараахь нөхцөлд дээрх хоёр шалтгаан үгүй байсан ч циррозоор өвдөх эрсдэл ихэсдэг, үүнд:
- хорт бодисуудаар хордох (цайвар ахуу мөөгний хор, зарим эм)
- удаан хугацаагаар шарлалт өгсөн цөсний хүүдийн болон цөсний цоргоны өвчин удамшлын хүчин зүйлүүд (ховор тохиолддог)
- дархлалын тогтолцооны хямрал /бие махбод гэнэт элэгний эдийг гэмтээгч бодис ялгаруулах/ зэрэг нь тодорхой нөлөө үзүүлдэг байна.
.
ßвц
Халдварт шар өвчний үед элэгний бүтцэд өөрчлөлт гарснаар эрүүл эсүүд нь гэмтэж, бие махбодид шаардлагатай уураг г.м. бодис ялгаруулж чадахаа байхаас гадна хортой бодисыг саармагжуулах чадвараа алдана.
.
Шинж тэмдэг
- Элэгний хэмжээ өөрчлөгдөнө. Элэг томрох, эсвэл жижигрэх.
- Хэвлий хөөж цүдийнэ. Энэ нь хэвлийн хөндийд шингэн хуралдсантай холбоотой.
- Гэдэс дүүрч, дотор эвгүйрч, ам халуун оргих, хэхрүүлэх, шээс ялгаралт удааширна.
- Биеийн ерөнхий байдал суларч, турна.
- Хэвлийн урд хананы хөх судаснууд өргөсөж, хүйс тойрон наймаалжны толгойг санагдуулсан хөхөвтөр дүрс бий болно.
- Цээж, нуруу болон мөрөн дээгүүр од шиг, эсвэл жижигхэн аалзтай төстэй улаан толбонууд үүснэ.
- Гарын алга улайна.
- Эрэгтэй хүний хөхний булчирхайнууд томорч, суга, духны үс унан бэлиг эрхтэний хөвчрөлт суларна.
- Эмэгтэй хүний сарын тэмдэг тасалдана.
- Элэгний шүүх чадвар алдагдсанаас цусанд хорт бодис хуралдаж, байнга толгой өвдөх, ой тогтоолт, анхаарал сулрах шинж ажиглагдана.
- Ходоод дурандахад улаан хоолойн судас өргөссөн харагдана.
- Арьс шарлах, загатнаж болно.
.
Циррозын үед хүчтэй өвдөлт байдаггүй. Хаяа биеийн хүчний ажил хийж, хоолны дэглэм алдагдсан үед хэвлийн баруун дээд хэсэгт хүндэрч, төөнөж өвдөх зовиур илэрч болно. Цирроз бүтэн эмчлэгддэггүй, олон жилийн даамжирсан явцтай бөгөөд хүндэрсэн үедээ онц аюултай өвчин юм.
.
Оношлогоо
Зөв оношлохын тулд, ходоод гэдэсний эмч үзлэг хийсний дараа доорхи шинжилгээнүүдийг бичнэ;
- Цусны биохимийн шинжилгээ
- Элэгний вирусын гаралтай үрэвсэл үүсгэгчийг тодорхойлох цусны шинжилгээ
- Элэгний болон бусад эрхтэний хэт авианы шинжилгээ
- Улаан хоолойн венийн судасны байдлыг хянах ба цус алдах магадлалыг тодорхойлох ходоод дурандах шинжилгээ
- Элэгний сцинтиграф буву цацраг идэвхит шинжилгээ
- Компьютерийн томограф шинжилгээ.
- Элэгний ба хэвлийн хөндийн бусад эрхтнvvдийн өөрчлөлтийг харна
- Зарим тохиолдолд элэгний эдийн шинжилгээ хийнэ.
.
Эмчилгээ
Энэ өвчнийг бүрэн эмчлэх боломжгүй. Зөвхөн эхний шатанд нь түр зогсоох боломж байдаг. Өвчин даамжирсан үед эмч- гепатолог зөвхөн таагvй шинж тэмдэгийг арилгаж, хүндрэл vvсэх явцыг удаашруулж чаддаг. Үндсэн эмчилгээ:
- Хоолны дэглэм барих. Энд өөх тостой, шарсан хуурсан, халуун ногоотой хоолноос татгалзах.
- Архийг тэчвих.
- Давс болон уургийн хэмжээг хязгаарлах.
- Шээс хөөх эмүүд
- Вирусын эсрэг эмчилгээг ховорхон хэрэглэнэ. Гэвч заримдаа өвчнийг удаашруулдаг талтай - Плазмоферез. Цусыг хортой бодисоос шүүж цэвэрлэх. Элэг өөрөө энэ vvргээ биелvvлж чадахаа больсон нөхцөлд энэ эмчилгээг хийнэ.
- Өвчин улам даамжирч хvндэрсэн vед өвчтөнийг эмнэлэгт хэвтvvлнэ. Мэс заслын эмчилгээний шаардлага гарч болзошгvй;
- Парацентез. Хэвлийн хөндийд хуримтлагдсан шингэнийг хэвлийн хананд хатгалт хийж гаргах.
- Цусны гүйдлийн өөр зам бий болгох хагалгаа хийх. Энэ нь гэмтэл ихтэй маш хүнд хагалгаа бөгөөд судасны мэс засалчийн нарийн ур чадвар шардагдана
- Элэг нөхөн суулгах.

Элэгний vрэвсэл буюу гепатит

Ерөнхий
Ард олны дунд энэ өвчний үед шарладаг учраас шар өвчин гэж нэрлэгддэг. Анх энэ өвчний шинж тэмдгийн талаар манай эриний V зуунд алдарт эмч Гиппократ бичиж байжээ.
.
Элэгний үрэвсэл буюу гепатит гэдэг нь элэгний үрэвсэлт өвчний ерөнхий нэршил юм. Элэгний үрэвсэл гол төлөв вирусын гаралтай байдаг ч зарим тохиолдолд дархлалын онцлог, бодисын солилцооны алдагдал, өлсгөлөн, эмийн бэлдмэл, хор, хүнд металлын давс зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр үүсэх нь бий.
.
Халдварт шар нь А, В, С, D, Е ба G гэсэн олон янз байдаг. Тухай бүрт үрэвсэл үүсгэгч өөрийн гэсэн вирустай. Эдгээрээс хамгийн түгээмэл тархсан нь А, В ба С гепатит.
.
Шалтгаан
Элэгний үрэвслийн вирус нь бусад вирусуудын нэгэн адил амьд эс дотор амьдардаг бичил биет. Ингэхдээ вирус нь эзэн эсийнхээ дотор ормогц гэмтээн өөрчлөөд үржиж эхэлдэг. Ингээд өвчин үүснэ.
.
Элэгний үрэвсэл үүсгэдэг вирусууд нь янз бүрийн бүлэгт багтдаг, хоорондоо ялгаатай байдаг бөгөөд зөвхөн элэгний үрэвсэл үүсгэдэг гэдгээр нь л нэгтгэдэг. Элэгний үрэвсэл нь хүнээс хүнд халддаг бөгөөд вирус болгон өөр өөрийн халдварлах замтай байдаг. Элэгний үрэвсэл А, Е нь хүнсний бүтээгдэхүүн, бохир гараар дамждаг. Мөн анал ба орал бэлгийн харьцаанаас халдаж болно.
.
В, D, G элэгний үрэвслүүд халдварлагдсан цусаар дамждаг. Иймд халдварлагдсан зүү, тариур, сахлын хутга, хусны хутга, халдвартай цус юүлэх, өвчтэй хүнтэй бэлгийн харьцаа зэрэгт халдварлагдана. Үүнээс гадна энэ төрлийн элэгний үрэвсэл төрөх үед эхээс урагт халдварладаг. Мөн цусаар дамжина.
.
Гэхдээ С гепатитын халдварыг бэлгийн хавьтаар авах бараг боломжгүй ч гэлээ халдвартай хүний шүлсээр тун амархан халдварлагддаг.
.
Шинж тэмдэг
Халдвар авсан цагаас өвчний анхны шинж тэмдэг илрэх хүртэл хэдэн долоо хоногоос хэдэн сар хүртэл өнгөрч болно. Элэгний үрэвслийн үед толгой өвдөх, ядрах, үе мөчөөр өвдөх, халуурах шинж тэмдэг анхлан илэрнэ. Удалгүй хоолонд дургүй болох, цээжний хөндийн баруун хэсгээр өвдөх, бөөлжих дотор муухайрах шинж илэрнэ. Шээс хар хүрэн өнгөтэй болох, өтгөн нь цагаан болох, арьс шарлах, загатнах зэрэг шинж илэрнэ.
.
Vр дагавар
Элэгний архаг үрэвсэл нь элэгний хатуурал буюу цирроз, элэгний өмөн, элэгний дутагдал зэрэг ноцтой хүндрэлд хүргэж болзошгүй. Элэгний үхжиж хэрэггүй болсон эс цусанд орж мэдрэлийн системийг гэмтээх үед элэгний дутагдал үүсдэг. В гепаптитаар хэдий чинээ бага насандаа өвчилнө тэр хэмжээгээр нас ахисан хойноо элэгний хатууралтай болох магадлал нь нэмэгддэг. С гепатит нь гаднаа илрэх шинж тэмдэггүй олон арван жил архаг хэлбэрт шилжин хорт хавдар, элэгний хатуурал үүсгэх аюултай.
.
Oношлогоо
Халдварт шар авсан байх сэжиг илэрвэл нэн яаралтай өрхийн эмчид хандаж, эсвэл халдвартын түрэн тусламж дуудах шаардлагатай. Эмч гадуур үзлэг хийгээд шинжилгээнд явуулна. Шинжилгээгээр цусанд халдварын вирус байгааг илтгэсэн тусгай бодис, элэг гэмтсэн үед ихээр ялгарч эхэлдэг билирубиний хэмжээг тогтоох нь чухал. Мөн шээсний шинжилгээ хийдэг. Хүнд тохиолдолд халдварын шинжилгээ, элэгний эдийн шинжилгээ шаардлагатай.
.
Эмчилгээ
Вирусын гаралтай элэгний үрэвсэлд тусгай эмчилгээ байдаггүй. Зөвхөн давс, өөх тосгүй хоол өгөх зэргээр тусгай хоолны дэглэм бариулна. Мөн шарсан, даршилсан хүнсний бүтээгдэхүүн, халуун ногоо идэж болохгүй. А, D, Е, С, В6, В12 аминдэм, тэдгээрийг агуулсан хүнсний бүтээгдэхүүн, дархлаа сайжруулах, вирусын эсрэг үйлдэлтэй бэлдмэлүүд, элэгний үйл ажиллагааг сэргээх, биеийн ерөнхий эсэргүүцлийг сайжруулах, тамир оруулах бэлдмэл зэргийг хэрэглэдэг. Эмчилгээ нь вирусын үржлийг зогсоох, элэгний үрэвслийг дарах гэсэн чиглэлд хийгддэг. Цаг алдалгүй эмчилгээ хийгдсэн нөхцөлд гол төлөв нааштай үр дүн гардаг.
.
Урьдилан сэргийлэх арга хэмжээ
Юуны өмнө ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй. Хоол идэхээс өмнө гараа угаах, тохиолдлын бэлгийн харьцаанд заавал бэлгэвч хэрэглэх, аяга тавгаа сайтар угааж цэвэрлэж сурах хэрэгтэй. ТҮЦ, хүн олноор цугларсан газраас баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн, хоол авах хэрэггүй. Одоогоор халдварт шараас сэргийлэх хамгийн найдвартай арга нь вакцинжуулалт юм.

Wednesday, November 21, 2007

Жирэмсний хvндрэлvvд

Та өөрөө, таны гэр бүл, ойр дотныхон жирэмслэхэд эрсдэлтэй байдлууд, жирэмсний хүндрэлүүдийн талаар зохих мэдлэгтэй байвал жирэмсний, төрөх болон төрсний дараах үеийн хүндрэлээс сэргийлж чадна. Та эмчийн байнгын хяналтанд байж, жирэмсний, төхөр болон төрсний дараах үед үүсч болох хүндрэлүүдээс сэргийлж чадна.
.
Хэрвээ ТА:
- 18-аас доош эсвэл 39-өөс дээш настай,
- 5-аас дээш удаа төрсөн,
- бага хүүхэд чинь 2 нас хүрээгүй,
- эрхтэн тогтолцооны архаг хууч өвчтэй (зүрх судас, бөөрний эмгэгууд, цусны даралт ихсэх гэх мэт )
- өмнөх жирэмслэлт, төрөх, төрсний дараах үед хүндэрч байсан,
- хоол тэжээлийн дутагдалтай байвал, зулбаж байсан,
- олон удаа ур хөндүүлж байсан бол жирэмсний, төрөх, төрсний дараах үед хүндрэх,
- амьгүй эсвэл бага жинтэй, сул дорой хүүхэд төрүүлэх өндөр эрсдэлтэй байна.
.
Жирэмсэн үед доорх шинжүүд илэрвэл цаг алдалгүй эмчид яаралтай үзүүлэх шаардлагатай:
Эдгээр шинжүүд нь таны өолоод хүүхдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгааг илэрхийлнэ. Яаралтай арга хэмжээ аваагүй тохиолдолд амь насанд ч хүрч болзошгүйг анхаар.
.
- Үтрээнээс цусархаг ялгадас гарах эсвэл цус гарах
- Хэвлийгээр базалж өвдөх, гэнэт хүчтэй өвдөх
- Гэнэт толгой эргэх, дотор муухайрах
- Хүйтэн хөлс гарч, нүд харанхуйлах
.
Умайн гаднах жирэмслэлт

Умайн хөндийгөөс бусад газарт үр тогтсон өндгөн эс бэхлэгдэхийг умайн гаднах жирэмслэлт гэдэг. Энэ нь бэлэг эрхтэний үрэвслийн улмаас умайн гуурсан хоолой нарийсаж өндгөн эс умай руу очиж чадахгүй болсноос шалтгаалдаг байна. Умайн гаднах жирэмслэлт нь үрийн хоолой, өндгөвч, аарцгийн хөндийд голдуу тохиолдоно. Ийм үед голдуу жирэмсний 4-5 долоо хоногтойд ямар нэг арга хэмжээ авахаас өөр аргагүй болно.

Хэрэв үрийн хоолойд байрласан бөл үр тогтеон өндгөн эс томорч үрийн хоолой задарч, дотуур цус алдана. Умайн гаднах жирэмслэлтийн үед хэвлийгээр эмзэглэж өвдөх ба өвдөлт нь өндгөвч хавьцаа байна. Мөн үтрээнээс цус алдах, түүнээс болж ухаан алдах нь ч бий.

Гар, хөл, нүүр, хэвлийгээр хавагнах, шээс хөөсөрч гарах

Жирэмсний 20 долоо хоногоос хойш таны биеийн жин мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдсэнээс шилбээр бага зэрэг хавагнаж болно. Энэ нь таны болоод хүүхдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулахгүй ч хяналтын эмчдээ энэ тухай заавал хэлээрэй. Хэрэв жирэмсний сүүлийн хагаст шилaбэнээс гадна хэл, нүүр, гар, хэвлийгээр хавагнах нь жирэмсний хожуу хордлогын шинж тэмдэг байдаг. Биеийн жин огцом буюу нэг долоо хоногт 1 кг-аас илүү нэмэгдэх нь далд хавагнаж буйн шинж юм. Шээсэнд хэвийн хэмжээнээс илүү уураг илрэх нь мөн хожуу хордлогын шинж бөгөөд шээс хөөсөрч гарах шинжээр илэрнэ. Гэхдээ шээсний шинжилгэээний хариуг баримтлах нь илүү оновчтой.

Жирэмсний хvндрэлvvд

Цус багадалт
Жирэмсний үед төмрийн хэрэгцээ эрс нэмэгддэг тул эхчүүдэд цус багадалт цөөнгүй тохиолдоно. Цус багадалт нь хоол тэжээлийн дутагдалтай, архаг хууч өвчтэй, олон төрсөн эсвэл үр хөндүүлсэн, урьд нь цус алдаж байсан эхчүүдэд илүүтэй илэрдэг.
.
Цус багадах нь ямар шинжээр илрэх вэ?
Эхэд амархан ядарч сульдах, толгой эргэх, нүд эрээлжлэх, оч гялалзах, арьс цонхийх, үс унах зэрэг шинжүүд илэрнэ.
.
Цус багадалт эх, хүүхдийн эрүүл мэндэд яаж нөлөөлөх вэ?
Цус багадалттай эхэд жирэмсний явцад биеийн ерөнхий байдал сулрах, үр зулбах, дутуу төрөх, төрөх үед цус алдах, төрсний дараа үжил халдвараар хүндрэх нь цөөнгүй тохиолдоно. Ураг хэвлийдээ бүтэх, дутуу төрөх, хүүхэд зохих хугацаандаа төрсөн ч бага жинтэй, сул дорой байх нь элбэг.
.
Цус багадалтаас яаж сэргийлэх вэ?
Жирэмсний үед өдөр бүр төмөр-фолийн хүчил агуулсан бэлдмэлүүдийг заавал хэрэглээрэй. Та эдгээр бэлдмэлүүдийг сум, өрхийн болон эх барих эмэгтэйчүүдийн эмчээс унэгүй авч болно. Мән төмөр, фолийн хүчлээр баялаг хүнс, хоол (үхэр тахианы мах, загас, өндөг, вандуй, жимс зэрэг) хэрэглэвэл цус багадалтаас сэргийлнэ.
.
Төмөр-фолийн хүчлийн бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
Төмөр фолийн хүчлийн 2 төрлийн шахмал байна: том шахмал нь 100 мг төмөр ба 0.5 мг фолийн хүчил бөгөөд жижиг шахмал нь 20 мг төмөр ба 0.2 мг фолийн хүчлийг туе туе агуулсан байна. Эмч Таны цусны шинжилгээний хариуг үндэслэж танд хэрэгцээтэи тунг тодорхоилж өгнө. Цус багадалтаас сэргийлэхэд 1 том шахмалыг өдөрт нэг удаа 100 хоногийн туршид хэрэглэнэ. Цус багадалтыг эмчлэхэд 1 том шахмалыг өдөрт 2 удаа 100 хоногийн туршид хэрэглэнэ. Төмөр-фолийн хүчлийн бэлдмэлийг хоол идсэний дараагаар хэрэглэвэл аюулхай орчим өвдөх, дотор эвгүйрэх, бөөлжис хүрэх зэрэг илэрч болох зовиураас сэргийлнэ.

Жирэмсэн vеийн дэглэм

Жирэмсний үед таны бие махбодь их ачааллыг үүрнэ гэдэгт бэлтгэлтэй байх хэрэгтэй. Харин та өөрөө эрүүл байж, хүүхдээ эрүүл төрүүлэхэд амьдралын хэв маяг, хооллолт, ажил, амралтын дэглэмд ихээхэн өөрчлөлт оруулах хэрэгтэй болно.
.
Жирэмсэн эхчүүдэд өгөх зөвлөгөө
- Сэтгэл санаагаар аль болох тайван байхын тулд гэр бүл бологсод бие биендээ халамжтай байж жирэмслэлтэнд бүх анхаарлаа хамтдаа хандуулаарай. Бие бялдар, сэтгэл санааны хувьд эрүүл байвал эрүүл чийрэг хүүхэд төрөх нь дамжиггүй.
-
- Эхийн хэвлийд байгаа хүүхэд эхийн цуснаас хүчилтөрөгчийг ихээр хэрэглэдэг. Жирэмсэн эхчүүдийн агаар хангалттай байж хүчилтөрөгчийг биед ихээр хуримтлуулах нь хүүхдийн өсөлт хөгжилтэнд таатай нөлөөлнө.
.
- Хүчилтөрөгчийг биед ихээр хуримтлуулахын тулд өдөрт 1-2 минутын хугацаагаар ойр ойрхон 5 удаа амьсгалах дасгал хийж болно. Үүнийг хийхдээ өрөөгөө агааржуулаад сандал дээр суун ойр ойрхон түргэн амьсгална. Энэ нь ялангуяа жирэмсний сүүлийн хордлогын үед сайн нөлөөтэй.
.
- Хэвлийд байгаа ургийн хөдөлгөөнийг идэвхжүүлэх дэглэм хэрэгтэй. Энэ дэглэмийг үе үе хүчилтөрөгч ба тэжээлийн дутагдлыг зохиомлоор үүсгэх замаар хийх ба хамгийн тохиромжтой арга нь хэвлийд байгаа ураг руу очиж байгаа цусыг хөдөлгөөнд оруулахын тулд идэвхтэй ажиллаж байгаа эхийн булчинд өгөх замаар байнгын дасгал хөдөлгөөн хийх явдал юм. Тухайлбал цэвэр агаарт явган явж зугаалах, 2-4 давхрын шатаар гарах, биеэ чийрэгжүүлэх гимнастик хийх гэх мэт.
.
- Урагт зориулж дасгал хийхээс гадна жирэмсэн эмэгтэй төрөлтөнд бэлдэх, төрсний дараа биеийн галбираа хэвийн байлгах зорилгоор хэвлийн, аарцаг, хярзан, таазны хөндийн булчинг бэхжүүлэх дасгал хийнэ.Хоолыг ямар ч тохиолдолд хэт их идэхгүй байх хэрэгтэй. Хоол нь уураг, бичил элемент, витаминаар хангалттай баялаг байх нь чухал.
.
- Дасгал хөдөлгөөнөөр системтэй, хяналттай тогтмол хичээллэвэл жирэмсний үеийн хордлого, хямрал болох бөөлжих, дотор муухайрах толгой эргэх зэргээс сэргийлж чадна.

Жирэмслэлт ба ажил хєдєлмєр

Ихэнх эмэгтэйчүүд жирэмсний амралт авах хүртлээ эрхэлж дассан ажлаа хийсээр байдаг. Харин гэртээ байж хүүхэд асардаг эхчүүд төрөх хүртлээ өдөр тутмынхаа ажлыг үргэлжлүүлэн хийдэг. Гэтэл зарим үед жирэмсний эрт хугацаанд аливаа өвчний улмаас ядарч хөдөлмөр эрхэлж чадахгүй болох тохиолдол гарч болно. Эх болон хэвлий дэх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд дараахь дэглэмийг баримтлах хэрэгтэй.
.
- Зөв хооллох дэглэмийг баримтлах. Ажил эхлэхийн өмнө өглөө хооллож бай. Тухайлбал талх, жигнэмэг, хүйтэн зууш зэргийг бэлтгэн идэж болно. Үдийн хоолны үеэр шинэ жимс, жимсгэнэ, цагаан идээ хэрэглэхийг хичээгээрэй.
- Үдийн хоолны дараа түр зуур тайван сууж амар.
- Хүний хөл хөдөлгөөн ихтэй цагаар гадуур явах нь тохиромжгүй.
- Ажилдаа ирэх, буцах цагийг ажлын газрын удирдлагатайгаа тохирч хөдөлгөөн багатай цагт байхаар зохицуулж болно.
- Хэрэв та хүүхэдтэй бол хүүхдээ асарч харах хүн олох хэрэгтэй.
- Жирэмсэн үедээ хүүхэд асарвал танд ачаалал ихэсч ядаргаанд орж болно.
- Гэр орныхоо ажлыг хэн нь юуг илүү хийж чаддагаараа хувааж хийх талаар нөхөртэйгээ зөвлөөрэй.
.
Амралт
Жирэмсэн үед химийн хортой болон цацраг идэвхит бодистой ажиллах нь таны болон ургийн эрүүл мэндэд хортой. Хэрэв та ийм нөхцөлд ажилладаг бол байгууллагынхаа захиргаанд хүсэлт тавьж асуудлыг шийдвэрлүүлэх хэрэгтэй.
.
Та өдөрт 10 цагаас доошгүй унтаж, өдөрт 1-2 цагаар цэвэр агаарт байвал таны болоод хүүхдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Амралтынхаа өдрүүдэд тайван, дуу чимээгүй орчинд амрахыг хичээх хэрэгтэй. Хэрвээ та гэртээ бага насны хүүхэд асардаг бол нөхөр, гэр бүлийнхэн, хамаатан садан, найз нөхдөөсөө тусламж авч, гэрийн хүнд ажлаас чөлөөлөгдөх нь чухал.
.
Мөн хөдөлмөрийн хуулинд зааснаар жирэмсний, төрөхийн өмнөх амралтын хугацааг мэдэж зохих хугацаандаа амарч, төрөлтөнд бэлдэх хэрэгтэй. Жирэмсний эхний болон сүүлийн саруудад амархан ядрах талтай байдаг. Хэрвээ ядраад байвал амарч байх хэрэгтэй.

Жирэмсний vед гарах єєрчлєлтvvд

Хэвлийдээ хүүхэд тээж яваагаа мэдсэн тэр цаг мөчөөс эхлэн олон эмэгтэйчүүдийн сэтгэл зүй өмнөх үеэсээ өөрчлөгддөг. Өөрийн ирээдүйн төлөвлөгөө, амьдралын хэв маяг, мэдрэмж, гэр бүлийн харилцааны олон шинэлэг, заримдаа шийдвэрлэхэд төвөгтэй асуудлууд урган гарч ирнэ.

Хүүхдийг ердөө зугаа цэнгэл, уйтгар гуниг, ганцаардлыг арилгах зүйл хэмээн ойлгох нь эндүүрэл юм. Жирэмсэн болмогц биед шинээр боловсорч эхлэх дааврын нөлөөгөөр олон өөрчлөлт илэрч байгааг та мэдрэх болно. Нүүр царай цайрч зөөлрөх, эсвэл нөсөөжих, хөхний хэмжээ томорч чангарах, бэлхүүсээрээ
өдөр ирэх тутам бүдүүрэх, зан харьцаа өөрчлөгдөн эелдэг, дөлгөөн, тайван болж, хөдөлгөөн эвлэг тогтуун болох гэх мэт олон өөрчлөлт гарна. Гэхдээ энэ өөрчлөлт эмэгтэй бүрд харилцан адилгүй байна.

Жирэмсэн эмэгтэйн сэтгэл санааны тогтворгүй байдал нь бие махбодид боловсорч байгаа даавартай холбоотой гэдгийг дахин хэлэх нь зүйтэй байх. Зарим үед аливаа зүйлд амархан уурлах, бухимдах, баярлах гэх мэтээр сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй, эмзэг, уйламхай болох, мэн сэтгэл санаагаар унах, айдас түгшүүр төрөх зэрэг шинжүүд илэрнэ. Хүүхдээ төрүүлэхээр л шийдсэн бол эдгээр айдас, сэтгэлийн зовнилыг огт ажралгүй, цоо шинэ амьдрал эхэлж байгаа тул гэр бүлийнхээ цаашдын ирээдүйн сайн сайхныг бодож төлөвлөх, тайван амгалан байхыг хичээх хэрэгтэй.

Та жирэмслэхийг хүсч байсан бол энэ нь баярт үйл явдал болно. Харин та жирэмслэлтийг хүсээгүй байгаад жирэмсэн болбол сэтгэл ихэд хямрах нь дамжиггүй. Гэвч хэсэг хугацааны дараа жирэмсэн болсондоо дасаж, цаашид хэрхэх, жирэмсэний хяналтанд хаана очих, хаана төрөх, юу бэлтгэх, ажил амьдралаа хэрхэн зохицуулах тухайгаа гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж шийдэх хэрэгтэй.

Эхнэрээ жирэмсэн болоход эрчүүдийн үүрэг, хариуцлага ч улам нэмэгдэх болно. Хамгийн чухал нь эхнэрийнхээ юу хүсч байгааг ойлгож, олж харж чаддаг, хайр халамжаар дутаахгүй байх, түүнд тохиолдож байгаа бүх зүйлд үнэн сэтгэлээсээ анхаарал тавьж, бүх асуудлыг хамтдаа шийдэж, илэн далангүй ярилцдаг байхыг зөвлөж байна.


ХЭВЛИЙ ДЭХ УРГИЙН АМЬДРАЛ
Хүний нөхөн үржихүй бол амьд биетэн үүсэн хөгжсөн түүхийн хамгийн дээд гайхамшиг билээ. Хүн төрөлхтөн ч өөрсдөө үүнийг маш их сонирхон хэдэн мянган жилийн туршид бурхадыг бүтээн, гайхамшгийг дээдэлсээр ирсэн түүхтэй. Далай тэнгист амьд бүхний эхлэл тавигдсан шиг, бидний амьдрал ч түүнээс үүсэлтэй гэдгийг өнөөдөр бид хэдийн мэддэг болжээ. Харин биологийн хувьд хүн хэрхэн биелэлээ олдог вэ? гэдэг асуудал одоо ч амьдралын нэгэн нууц байсаар байгаа юм.

БИ ХЭЗЭЭНЭЭС ХҮН БОЛСОН БЭ ?
Хүний амьдрал төрсөн цагаас хойш эхэлдэг, эсвэл ухаан орсноос хойш, тархи ажиллаж эхэлснээс хойш, мэн мэдрэлийн төв систем бий болж эхэлснээс хойш гэх мэтээр энэ асуултанд хүмүүс янз бүрээр хариулахыг оролддог. Хүний удамшлын асуудлыг генийн түвшинд судалсны эцэст энэ асуултанд ганцхан хариулт байдаг нь одоо нэгэнт тодорхой болжээ. Энэ нь хүний амьдрал үр тогтсон тэр үеэс л эхэлдэг гэсэн хариулт билээ. Чухам яг энэ үеэс л хүн бүрт өөрийн гэсэн шинэ чанарууд нь бий болж, зүүний толгойн хэмжээтэй тэрхүү орон зайд ямар хүн бий болж байгаа тухай мэдээлэл агуулагдсан байдаг. Эхийн хэвлийд байгаа үр тогтсон ураг нь ямар нэгэн зохиомол юм биш, ургийн амьдрал бол ямар ч гайхамшиг техникийн хөгжил компьютерийн программтай харьцуулашгүй жинхэнэ шидэт үйл явц юм.

Хүний амьдралын эхний долоо хоногт олон сая эсүүд шинээр бий болж, гайхамшигтайгаар хуваарилагдсаны эцэст хүн гэсэн махбодийг бүрэлдүүлнэ 4 долоо хоногийн дараа нурууны ясны суурь тавигдсан нь харагдана. Зүрхний үйл ажиллагаа эхэлж, элэг болон гол эрхтнүүдийг цусаар дүүргэнэ. Үр тогтсон өндгөн эс умайн салст бүрхэвчинд шигдэн орсон байх ба гадна талын эсүүд нь үндэс маягаар дотогш нэвтрэн орж эхийн цусан хангамжтай холбогдсон байдаг. Харин дотор талын эсүүд нь хоёр, гурван давхаргад хуваагдана. Давхарга бүрээс янз бүрийн эрхтнүүд бүрэлдэж эхэлдэг. Нэгээс нь тархи, мэдрэлийн тогтолцоо, арьс, нүд, чих үүсч байхад нөгөөгөөс нь уушги, ходоод, гэдэс мэт дотор эрхтэн бүрэлдэнэ. Харин гуравдахь давхаргын эсээс зүрх, цус, булчин, яс үүсэх нь гайхалтай.

5 дахь долоо хоног. Энэ үед ургийн мэдрэлийн тогтолцоо аль хэдийнээ хөгжиж эхэлсэн байх ба түүний эсүүд нь мэдрэлийн хэмээх сувганцарыг үүсгэнэ. Энэ нь цаашдаа үр хөврөлийн тархи, нурууны багана болон хувирна. Мэдрэлийн сувганцар нь «толгой» ба «сүүлний » төгсгөлтэй. Энэ үед зүрх улам бүр бүрэлдэн тогтож, судаснууд үүснэ. Эх, хүүхдийг холбосон судасны багц бол хүй юм.

ХҮЙ
Хүй нь ураг, эхийг холбодог. Хүйн судсаар хүчилтөрөгч ураг рүү зөөгдөхөөс гадна ургийн бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн Эргэж эх рүү зөөгдөнө.

ЭХЭС
Эхэс нь цэлмэнгийн тусламжтайгаар умайн салст бүрхэвч рүү нэвтэрч орох ба цэлмэн хоорондын завсар зайд орших эхийн цусан дотор хөвж байна. Түүгээр дамжиж эхээс хүчилтөрөгч үр хөврөлийн цусны судас руу нэвчинэ. Тэжээлийн шимт бодис нь хүйн судсаар дамжин урагт очно. Мөн ургийг халдвараас хамгаалдаг эсрэг бие ч эхээс ураг руу дамждаг.

УСНЫ БҮРХҮҮЛ ХАЛЬС БУЮУ УРАГ ОРЧМЫН ШИНГЭН
Умайн дотор уены хальс байх бөгөөд тэр нь ураг орчмын шингэнээр дүүргэгдсэн байна. Түүн дотор ураг хөвж байдаг. Төрөлтийн үед ураг орчмын шингэний хальс хагарч шингэн гардаг.

6 долоо хоногтой ураг 15 мм урт байх бөгөөд элэг хөгжсөн байдаг. Зүрх минутанд 140-150 удаа цохилно. 7 долоо хоногтойдоо мэдрэлийн зарим нэгэн эс бүрэлдэж минутанд ойролцоогоор 100000 мэдрэлийн эс шинээр үүсэж, төрөх үед хэдэн тэр бум болон өcсөн байдаг. Толгойн хажуу дээр буй хонхорхой нь чих, мөн тэнд байгаа зузаан хэсэг нь нүд болон хувирна. 6 долоо хоногоос хойш ургийн нүдний цөцгий хэлбэрээ олно. Гавлын ясууд судсаар баялаг заадсын дагуу хөгжинө. Ургийн бие дээрх жижиг товруунуудаас хэл, гар урган гарна.

8 долоо хоногтой ургийн тархи эрчимтэй хөгжиж эхэлдэг ба үнэрлэх, амтлах эрхтний мэдрэхүй хөгжиж эхэлнэ. 8 долоо хоногтой ураг нь уртаашаа 3-4 см болсон бөгөөд нийт хэмжээ хушганы дотор талд багтах хэмжээтэй болно. Энэ хугацаанд гаднаас нь харахад бүх эд эрхтэн бүрэлдсэн байдаг ба зарим нэгнийх нь үйл ажиллагаа эхэлеэн байдаг. Жишээ нь хүүхэд гар хөлөө хөдөлгөж, нүүрнийх нь хэлбэр тодорч зарим нэгэн нүүрний хөдөлгөөнийг хийж эхэлнэ.


3 сартайдаа элэг, дэлүү, ясны чөмөг нь ажиллаж цусыг төлжүүлж эхэлдэг. Дээрх хөдөлгөөнүүдийн ачаар ураг ургийн шингэн дотор сансарын нисгэгч мэт жингүүдэн байдаг бөгөөд 3 сартайгаасаа тэнцвэрийн эрхтнүүд үүсэж эхэлдэг. Энэ үед хэт авианы буюу эхо аппаратын тусламжтайгаар хүүхэд хуруугаа хөхөж байгаа зэрэг зарим нэг эгдүүтэй үйл явдал харагдаж болно.

12 долоо хоног болоход ураг хэлбэр дүрсээ бүрэн олно. Бэлэг эрхтэн сайн хөгжинө. 14 долоо хоногтой ургийн зүрхний цохилтын тоо, нас бие гүйцсэн эрүүл хүний зүрхний цохилтын тооноос 2 дахин их байдаг.

4 сартай болоход хүүхдийн бараг бүх эд эрхтэн систем бүрэлдэн тогтож, эрхтнүүдийн бүрэн үйл ажиллагаа нь тогтворжиж эхэлнэ. Ургийн өсөлт хурдасч, толгой томордог. Нүүр нь хүний дүрстэй болж, үс ургахаас гадна,
хөмсөг, сормуус ургадаг. Зовхи аниастай байна. Хуруу, хумс ургаж гараа атгасан байх ба хурууны хээ хүртэл бий болсон байдаг.

22 долоо хоногтой: Ургийн бие зөөлөн хонгор үсээр хучигдсан байх ба ургийн шар үс нь төрөхийн өмнөхөн арилдаг. 18-22 долоо хоногтойд өшиглөх, түлхэх мэт хөдөлгөөн хийж эхэлдэг.

23-30 долоо хоног. Энэ хугацаанд ураг хүчтэй хөдөлж, гадны дуу чимээг сайн мэдэрч, хариу өгнө. Маш чанга дуунд түлхэх, тийчигнэх зэргээр хариу үйлдэл хийнэ. Ураг орчмын шингэнийг залгиснаас бага зэрэг шээс ялгаруулна. Заримдаа зогисдог. Энэ нь ээжид нь мэдрэгдэх нь бий. Ураг эхийнхээ унтах үед унтах, сэрэх үед нь сэрэх зэргээр дууриана.

31-40 долоо хоног: Ураг бүдүүрсэнээс үрчгэр байсан арьс тэнийж толигор болно. Шар үс, тослог өнгөр багасч арилна. Харин 32 долоо хоногтойгоос хойш ураг толгойгоороо доошоо харж байрлах бөгөөд цаашдаа уг байрлалд тогтвортой байна. Төрөхийн өмнөхөн ургийн толгой эхийн аарцгийн орох хэсэгт тавигдаж суудаг.

7 сартай ураг хоногт нэг литр уе уудаг бөгөөд энэ үеэс биеийн ясин эрчимтэй өсдөг. 24 долоо хоногтойд уушги хөгжиж эхэлдэг бөгөөд бусад эрхтйийг бодвол хамгийн хожуу үүсдэг эрхтэн. 26 долоо хоногтойдоо ураг анх удаа нүдээ нээнэ. Нүдний өнгө бараг цэнхэрдүү эсвэл, хар хөх байдаг аж. 28 долоо хоногтой ураг төрвөл амьдрах чадвартай, харин энэ хугацаанаас өмнө уушги болон бусад амьдралын чухал эрхтний хөгжил гүйцээгүй байдаг.

Хүүхэд төрснөөр хүний амьдралд орох нэгэн зүйрлэшгүй том эргэлт болж эхийн хэвлий дэх дулаан усан орчноосоо бидний амьдарч байгаа хүйтэн, дуу чимээтэй, гэрэл гэгээтэй орчинд гарч ирнэ. Одоо хүүхэд өөрөө амьсгалах, хооллох үйлдлийг хийх ёстой болж байна. Бүр хэдэн сарын өмнөөс л хөхөж, залгиж, юм атгаж, барьж сурсан болохоор бяцхан хүн маань энэ бүхэнд бүрэн бэлтгэгдсэн байна. Ингээд тэр бусад зүйлийг амьдралынхаа туршид суралцах болно.

Бидний өгүүлж эхэлсэн амьдралын тухай түүх ганцхан эсээс эхлэн одоо зургаан тэр бум болтлоо өсжээ. Харин одоо шинэ хүний амьдрал, шинэ түүх эхэллээ...

Tuesday, November 20, 2007

БЗХє-с урьдчилан сэргийлэх

Бэлгийн халдварт өвчнийг урьдчилан сэргийх наад захын арга хэмжээг авалгүйээр тохиолдлын бэлгийн хамтрагчаас авах нь элбэг. Иймд БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх арга, хэрэгсэлийн талаар наад захын мэдлэгэтэй байх хэрэгтэй. Бэлгийн замын халдварт өвчний урьдчилан сэргийлэх бvх аргыг механик ба химийн гэж хувааж болно. БЭЛГЭВЧ Бэлгэвч нь хүсээгүй жирэмслэлт, БЗХӨ-өөс хамгаалдаг тун ч хэрэгтэй зүйл.
.
Бэлгэвч нь гонококк, эсвэл трепонем зэрэг том хэмжээтэй бичил биетүүдээс хамгийн сайн хамгаалдаг. Бvр XVII-р зуунд л тэмбvvний тахалтай тэмцэхэд тvvнийг их хэмжээгээр хэрэглэж эхлэсэн байдаг. Харин вируснаас хамгаалахдаа муу байдаг. Бэлгэвчийг эмийн сангаас худалдаж авах нь зvйтэй. Эмийн санд илvv сонголт ихтэй бөгөөд ичиж зовох нь ч гайгүй. Бэлгэвч нь нэмэлт тvрхэцтэй болон тvрхэцгvй, жимсний vнэртэй болон vнэргvй, өнгөт, хэт нимгэн, биржгэр, арзгар г.м. маш олон төрөл байдаг.
.
Гэхдээ бэлгэвчинд сөрөг талууд бас байдаг, тэдгээрт:
1. Бэлгэвчийг углах явцад туршлагагvй эрэгтэйчүүдийн бэлиг эрхтний хөвчрөл сулардаг.
2. Бэлгэвч нь БЗХӨ-ий халдвараас 100% хамгаалах баталгаа өгдөггvй. Өвчнөөсөө хамаараад найдвартай байдал нь 65% - 98%тай байдаг.
3. Заримдаа маш сайн бэлгэвч байсан ч урагддаг.
.
Дунджаар 100-130 бэлгийн хавьталд 1 удаа тохиолдоно. Тvvнээс гадна зарим эрэгтэйчvvд бэлгэвчтэй секс хийх нь сарнайг хийн багтай vнэртсэнтэй адил гэж vздэг. Орчин vеийн сайн фирмийн бэлгэвч нь ямар ч эвгүй мэдрэмж төрүүлдэггүй.
.
ЛАА БОЛОН ЗУУРМАГ ТОС
Бэлгийн халдварт өвчнөөс хамгаалах бас нэгэн хэлбэр нь тусгай лаа болон зуурмаг тос юм. Эдгээрийг эмэгтэйчvvд гол төлөв хэрэглэдэг. Хэрэв бэлгийн хавьталаас 5-10 минутын өмнө vтрээнд “Фарматекс”, “Патентекс овал” зэрэг бэлдмэлийг хийвэл дотор нь хөөс бий болдог. Энэ нь хөөс нь vрийн шингэн, БЗХӨ-ий олон өдөөгчдийг устгах чадвартай байдаг. Сөрөг тал нь гэвэл БЗХӨ-с хамгаалах тал дээрээ бэлгэвчнээс тааруу.
.
БУСАД АНТИСЕПТИКVVД
Гэхдээ бэлгэвч, тусгай хамгаалагч тос гарын дор байхгүй үед тохиолдлын хавьталд орсон үед яах ёстой вэ? Эхлээд аль болох хурдан бие засах өрөөнд орж шээх хэрэгтэй. Хоёрдугаарт нь, гар болон гадна бэлэг эрхтнээ савангаар угаана (2 удаа). Эмэгтэйчvvд нь ус юм уу, эсвэл антисептиктэй ус (марганц эсвэл фурациллин) хэрэглэн үтрээгээ бургуйдан угаах хэрэгтэй.
.
Бэлгийн хавьталд орсноос хойшхи 2 цагийн дотор бетадины (поливидон йод) бэлдмэлийг хэрэглэж болно. Энэ нь бэлдэл нь хомхойн вирус, цайвар трепонем, гонококк зэрэг бактер, трихомонадыг зэргийг устгах чадвартай бэлдмэл юм. Эмэгтэйчvvд vтрээндээ бетадины нэг лаа хийж харин гадна бэлэг эрхтэн, умдаг болон гуяа бетадины уусмалаар ариутгах ёстой. Эрэгтэйчvvд бэлэг эрхтэн, бэлэг эрхтний толгой, тээрхийн шамраа арьс, хуухнаг (төмсөг), умдаг, гуяны дотор талын дээд хэсгийг 10%-ийн бетадины уусмалаар ариутгах хэрэгтэй.
.
Эмийг шээсний сувагт хийж болох ба зөвхөн vvний тулд тvvнийг хоёр дахин шингэлж сулруулах хэрэгтэй. Үүний тулд 10% -ийн уусмалыг 5% болгоно. Ингэж цэвэрлэсний дараа хоёр цаг шээхгvй байхыг зөвлөдөг. Vvнтэй адил vйлчилгээг гибитан, мирамистин болон цидипол гэсэн эмийн бэлдмэлүүд байдаг. Эдгээр нь 100 мл-ын пластик савтай уусмал хэлбэрээр худалдаанд гардаг. Сав нь тусгай дусаагуур бvхий хошуутай байдаг. Ингэснэрээ бэлдмэлийг шээсний сувагт өвдөлтгvйгээр хийх боломжтой болдог. Сөрөг тал нь гэвэл ийм сэргийлэлт нь 100% -ийн баталгаа өгдөггvй. Ямар ч тохиолдолд 3-4 долоо хоногийн дараа арьс өнгөний эмчээс зөвлөгөө авч халдварын шинжилгээ өгөх шаардлагатай.
.
ТУСГАЙ ЭМVVД
Сэжигтэй сексийн хавьталын дараах хэдэн өдрийн дотор урьдчилан сэргийлэх эмчилгээ эхэлж болно. Гэвч эмчийн заалтгүйгээр өөрөө антибиотик их хэмжээгээр уух нь эрүүл мэндэд ноцтой хор хүргэх аюултайг мартаж болохгүй. Эмчилгээг зөвхөн бэлгийн замын эмч тогтооно! Иймд 3-4 долоо хоног хүлээсний дараа арьс өнгөний эмчид үзүүлж, шинжилгээ хийлгэсэн нь хамгийн найдвартай арга юм.

Намилзгана

Намилзгана буюу педикулез
Хvмvvс энэ таагvй шавьжийг “бөөс” гэж нэрлэдэг бөгөөд харин арьс өнгөний эмч нар “умдагны намилзгана” эсвэл “наймалз” гэсэн арай зохимжтой нэр томьёог хэрэглэдэг.
.
Ерөнхий
Ердөө 1-3 мм хэмжээтэй, шар саарал өнгөтэй энэ шимэгчийг микроскопоор харахад жижигхэн хавчтай, наймаалжтай маш төстэй байдаг. Гэхдээ умдагны намилзганыг энгийн нvдээр ч харж болох бөгөөд эдгээр нь vсний угт жижигхэн наалдсан жижиг будаанцар шиг харагддаг. Эдгээр нь гол төлөв бэлэг эрхтний эргэн тойрны үсэрхэг газар байрладаг ч суга, сахал, хөмсөг болон сормуусан дээр үүрлэсэн байх нь бий.
.
Намилзгана нь хөдөлгөөн багатай, өндөглөх замаар vрждэг (өдөрт гурван ширхэгээр) бөгөөд зөвхөн хvний цусаар хооллоно. Нэг удаа 0.001 мм –аар уудаг. Умдагны намилзганы амьдрах дундаж хугацаа 24 өдөр байна.
.
Шалтгаан
Умдагны намилзгана зөвхөн хvн дээр шимэгчилэх бөгөөд муур, нохой, юмуу усан гахайнаас халдах ямар ч боломжгvй. Бусад БЗХӨ шиг умдагны намилзгана ерөнхийдөө бэлгийн хавьталын vеэр халдах бөгөөд ингэхэд шавьж нь нэг хvнээс нөгөөрvv мөлхөн шилжиж дамжина. Гэхдээ намилзгана нь хvнээс салаад нэг хоногоос илvvгvй хугацаанд амьдардаг байхад өндөг нь бараг долоо хоног амьд байх чадвартайг анхаарах хэрэгтэй.
.
Иймд намилзгана нь алчуур, орны цагаан хэрэгсэл, хувцсаар маш амархан дамжих боломжтой. Халуун усны газар, усан сан, хиймэл шарлаганы газар болон бvр нийтийн бие засах газрыг ашиглах vед хvртэл халдвар авсан тохиолдлууд байдаг. Тэгэхээр наймалзганы халдвар илэрсэн тохиолдлолд гэр бүлийнхээ хүнийг хардах гэж яарах хэрэггүй.
.
Явц
Халдвар авснаас хойш өвчний анхны шинж тэмдэг илрэх хvртэл хэдэн долоо хоног өнгөрч болно. Шинэ эзэндээ хvрмэгц намилзгана хөлөөрөө умдагны vснээс бат гэх чинь бэхлэгдээд "амьдрах орчноо тохижуулж эхэлнэ". Тэрээр хоол тэжээлээ авахын тулд хошуугаараа хүний арьсийг хатгаж цоолдог.
.
Намилзганы шvлсний булчирхай нь тусгай бодис ялгаруулан цусыг бүлэгнэхээс сэргийлэхийн сацуу боловсруулна. Тиймээс хатгуулсан газар vргэлж хөхөвтөр мөр vлдэж загатнадаг. Өндөгнvvдээ эм нь умдагны vсэнд сайтар бэхэлснээр тэдгээрийг усаар угааж арилгах боломжгvй болдог. Хэсэг хугацааны дараа эдгээр өндөгнөөс шинэ намилзганууд гарах болно.
.
Шинж тэмдэг
Бэлиг эрхтэний эргэн тойрны арьсан дээр дарахад арилдаггүй сааралдуу хөхөвтөр толбонууд бий болно. Энэ нь намилзганы хазсан мөрнvvд юм. Шимэгчдийг өөрсдийг нь томруулдаг шилээр харах боломжтой. Халдвар авсны хамгийн тод шинж нь цавь загатнах юм. Онош Хамгийн гол нь умдагны намилзганыг өөр зvйлтэй буюу илvv ноцтой бэлгийн замын халдвартай андуурахгvй байх нь чухал. Зөв оношийг арьс өнгөний эмч тавина.
.
Эмчилгээ
Эдгэрэхийн тулд мэдээж эмчид хандаж мэргэжлийн туслалцаа авах нь зvйтэй. Дээхэн үед эдгээр шавьжийг керосиноор хордуулж, харин халдварласан vсийг хусдаг байсан. Өнөөдөр илvv боловсронгуй vр дvнтэй аргууд бий болсон. Хямд нь гэвэл 10% эсвэл 5% -ийн хvхрийн тvрхлэг, эсвэл бензилбензоаттай тvрхлэг, бусад vед “Ниттифор” эсвэл “Спрей – Пакс”-ыг хэрэглэж болно. Хэрэглэх арга нь зааварт нь бичигдсэн байдаг. Эмчилгээ дууссаны дараа биеийн болон орны цагаан хэрэгсэлээ цайруулагчид хийж, эсвэл буцалгах бөгөөд дараа нь халуун индvvгээр индvvдэх хэрэгтэй. Бvх бэлгийн хамтрагчтайгаа нэгэн зэрэг эмчлvvлэх ёстойг.

Заг хvйтэн

Гонорея буюу заг хүйтэн өвчнөөр жил бvр 150-180 сая хvн өвчилдөг. Тиймээс энэ өвчин нь хамгийн ихээр тархсан өвчин гэж тооцогддог. Заг хvйтэн өвчнийг өрнийн анагаах ухаанд МЭӨ II зуунд анх тэмдэглэсэн байдаг. Өвчтэй хүмүүсийг шээхэд нь өвдөж, шаравтар ялгадас бэлэг эрхтнээс нь гардаг байснаас үүдэн эртний Грекийн домогт эмч Гален өвчний шалтгааныг үрийн шингэн өөрийн мэдэлгүй урсахявдал гэж үзээд "гонос" буюу үрийн шингэн "рея" буюу урсах гэсэн нэр өгчээ.
.
ШАЛТГААН
Гэвч өвчний жинхэнэ шалтгааныг зөвхөн 1879 онд германы арьс өнгөний эмч Альберт Нейссер нээж, онцгой нэгэн бичил биет vvсгэж буйг илрvvлжээ. Энэ бичил биетийг “гонококк” гэж нэрлээх болсон. Заг хvйтэн нь бэлгийн замын халдварт өвчин болохоор зөвхөн бэлгийн хавьталаар буюу эрхтнээр, шулуун гэдсээр, эсвэл амаар хавьтахад халдварлана.
.
Улмаар энэ өвчин ахуйн замаар бие угаагч, алчуур болон жорлонгийн суултуураар халдварлах бараг боломжгvй. Учир нь гонококк нь эмзэг бичил биет болохоор хvний биед л хэвийн үржих боломжтой бөгөөд агаарт хэдхэн минутын дотор vхдэг.
.
ЯВЦ
Гонококкууд нь шээсний сувагт орсон vед уретрит (шээсний сувгийн vрэвсэл) vvсдэг. Хэрэв vтрээнд орсон тохиолдолд кольпит (vтрээний vрэвсэл), эсвэл цервицит (умайн хvзvvний vрэвсэл) vvснэ. Амны хөндийд тэрээр стоматит (амны хөндийн vрэвсэл), эсвэл фарингит (хоолойны vрэвсэл), харин шулуун гэдсэнд орсон vед проктит (шулуун гэдэсний vрэвсэл) vvсгэнэ.
.
ШИНЖ ТЭМДЭГ
Энэ өвчний нууц үе нь хэдэн цагаас эхлээд 2-10 хоног хvртэл vргэлжилнэ. Эмэгтэй хvнд заг хvйтэн нь гол төлөв шинж тэмдэггvй явагддаг. Шинж тэмдэг илэрсэн ч тэр бүр зов оношилж чаддаггүй. Жишээлэхэд, vтрээнээс гарах шардуу цагаан ялгадас нь кандидозтой (мөөгөнцөр), шээх vед өвдөхийг циститтэй холбож ойлгодог. Гэхдээ аль аль нь заг хvйтний шинж байж болно. Тvvнээс гадна эмэгтэй хvнд хэвлий доогуур өвдөлт өгч, сарын тэмдэгийн мөчлөгийн дунд vед цусархаг ялгадас гарч болно.
.
Эрэгтэй хvнд заг хvйтний шинж тэмдэг илvv хvчтэй илэрдэг. Шээсний сувгаас шардуу цагаан өнгөтэй, эвгvй vнэртэй салслаг зvйл ялгарч, шээхэд нэлээд таагvй мэдрэмж (хорсох, өвдөх) төрvvлдэг. Бэлэг эрхтний сvв улайж, хавдан, эргэн тойронд нь том биш шархлаанууд vvсч болно. Гонококкын фарингит гол төлөв шинж тэмдэггvй явагддаг боловч заримдаа хоолойд өвчин vvсдэг. Проктит ч гэсэн vргэлж мэдэгдээд байдаггvй бөгөөд зөвхөн ховор тохиолдолд шулуун гэдсэнд загатнаа vvсч хачин ялгадас гардаг.
.
ҮР ДАГАВАР
Хэрэв заг хvйтэнг хоёр сарын дотор эмчилэхгvй бол архаг болох бөгөөд нvд, vе болон бусад чухал эрхтэнvvдийг гэмтээж эхэлдэг. Эмэгтэй хvнд архаг заг хvйтэн нь умайн дайвар эрхтэнvvд болох өндгөвч болон умайн гуурсны vрэвсэл vvсгэх бөгөөд эцэстээ vргvйдэлд хvргэх аюултай. Эрэгтэй хvнд хvндэрсэн заг хvйтэн нь мөн адил vргvйдэлд хvргэнэ.
.
ОНОШЛОГОО
Заг хvйтэн туссан байж болзошгүй vед бэлгийн замын өвчний эмч, эсвэл арьс өнгөний эмчид яаралтай хандах хэрэгтэй. Эмч онош тавихын тулд зовиурыг сонсож, vзлэг хийж мөн нэмэлт шинжилгээ бичиж өгнө. Шээсний сvвнээс ялгадас авч микроскопоор шинжлэх бөгөөд шээс болон цусны шинжилгээ авна. Эргэлзээтэй тохиолдолд гонококк тодорхойлох хамгийн оновчтой арга болох ПГУ ( полимеразын гинжин урвал) оношлогоог хийдэг.
.
ЭМЧИЛГЭЭ
Зөв эмчилгээг зөвхөн бэлгийн замын өвчний эмч тогтоох боломжтой болохоор өөрийгөө эмчлэх гэсний хэрэггүй. Өнөөдөр заг хvйтэнг тусгай антибиотикоор эмчлэхийн сацуу дархлааг бэхжvvлж, физик эмчилгээ хийдэг. Заг хvйтэнг эмчлvvлэхэд өвчтэй хүний бэлгийн хамтрагч заавал эмчлvvлэх ёстой байдаг. Эс бөгөөс эдгэрсэний дараа дахиад халдана.
.
УРДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ
1. Бэлгийн харьцаанд орсны дараа шээх нь халдварлах эрсдэлийг мэдэгдэхvйц багасгадаг. 2. Бэлгийн хавьталын дараа 2 цагийн дотор бэлгийн замын халдварт өвчнөөс яаралтай урьдчилан сэргийлэх эм хэрэглэх.

Тэмбvv

ЕРӨНХИЙ
Тэмбvv нь бэлгийн замаар дамждаг халдварт өвчин юм. Гол төлөв насанд хүрэгчид өвчилдөг. Энэ өвчин хаанаас ирсэн талаар хэд хэдэн таамаг байдаг ч Европууд Америкийг харин Америкууд Европыг буруутгах зэргээр нэг нэг рүүгээ түлхэдэг. Өвчин үүсгэгч нь спирохетын зэвхий трепонема гэдэг бичил биет юм.
.
Шинжилгээний үед бактериудыг өнгөнд оруулах ёстой ердийн будагч бодисууд нь энэ бактерий биеийг будаж чаддаггүй болохоор ийм нэр авчээ. Энэ микроб нь зөвхөн бие махбодид өсч үржих чадвартай бөгөөд биеийн гадна талд болохоор хатах, температурын уналтаас зэрэг шалтгаанаас болж хурдан vхддэг байна. Иймээс тэмбvv нь зөвхөн өвчтэй хvнтэй шууд хавьталд орсон vед л халдах боломжтой. Өөрөөр хэлбэл замбараагvй бэлгийн амьдрал нь тэмбүү тусах эрсдэлийн хvчин зvйл болдог.
.
Үүнээс гадна тэмбvv нь жирэмсний vед эхээс хvvхдэд халдах боломжтой бөгөөд эрсдэлийн хvчин зvйл нь халдвар авсан эх нь байдаг. Ийм замаар халдвар авахыг босоо гэж нэрлэдэг. Тvvнчлэн тэмбvv нь ахуйн замаар дамжих буюу бохирдсон гар, эсвэл эд хэрэгсэлээр дамжин халдварлах боломжтой ч ийм замаар халдварлах нь ховор байдаг.
.
ЯВЦ
Халдвар авснаас 3-4 долоо хоногийн дараа өвчин үүсгэгч нэвтэрсэн газарт нь хөндүүргүй, нягт суурьтай тод улаан шархлаа буюу хатуу яр бий болдог. Хэсэг хугацааны дараа хатуу яр нь аньж алга болдог. Гэвч энэ нь өвчин алга болсон гэсэн vг биш төдийгүй харин ч эсрэгээр цайвар трепонема идэвхитэй vржиж эхэлсний шинж.
.
Энэ үед зэвхий трепонема нь тунгалагийн судсуудыг ашиглан бие махбодиор тархана. Өвчтөнд бие эвгvйцэх, толгойн өвдөх, халуурах зэрэг шинж мэдрэгдэнэ. Өвчин нь цаашид арьсан дээрх тууралт гарах, гарын алга, хөлийн ул болон салстууд дээр жижиг хэмжээтэй шархлаа үүсэх шинж тэмдгээр илэрнэ. Хэрэв өвчнийг эмчилэхгvй бол vе vе сэдэрч, тууралт нэг гарч нэг оргvй алга зэргээр хоёр жил орчим ужгирах бөгөөд хvнд өөр ямар нэг зовиур илрэхгүй байх нь ч бий.
.
Өвчин эхэлсэн vеэс холдох тусам түр намдаж үе нь улам уртасна. Үүнээс болж мэддэггvй хvнд эдгэрч байгаа мэт сэтгэгдэл төрөх нь бий. Гэвч үнэн хэрэг дээрээ өвчний өдөөгч нь аль хэдийн бvх эд эрхтэнүүдэд нэвтэрч, мэдрэлийн систем, элгийг гэмтээхээр болсон байдаг. Хэрэв өвчтөн огт эмчлvvлэхгvй, эсвэл эмчилгээг тохиолдлын чанартай хийлгэвэл өвчин даамжирч 3-4 жилийн дараа арьсны гvн давхаргыг хамарсан шархлаа биеийг нь бvрхэнэ. Аажмаар дотор эрхтэн, яс болон мэдрэлийн систем эвдэрдгээс зvрх болон судаснууд тэдгээрийн дотроос гол судас хамгийн их гэмтэнэ. Энэ үед гол судасны хана нь vрэвсэж, дээр нь кальци хуримтлагддаг.
.
Ингэхэд өвчүүний ард өвдөх, амьсгаадах зэрэг зовиур мэдрэгддэг. Өвчний энэ шатанд нь эмчилгээ хийвэл эмгэг үйл явцыг зогсоож болох ч гэмтсэн эрхтэнийг үйл ажиллагааг бүрэн сэргээх бараг боломжгүй байдаг. Эхийн хэвлийд байгаа хүүхэд тэмбvvгээр өвчлөх эрсдэлтэй. Зэвхий трепонема нь өвчтэй эхийн ихэсээр нэвтрэн урагт халддаг.
.
Дийлэнх тохиолдолд энэ нь жирэмсний сvvлийн хугацаанд буюу зургаа болон долоон сарын дундуур зулбахад хvргэдэг. Заримдаа хvvхэд амьгvй төрөх, эсвэл амьдрах чадвартай боловч төрөлхийн тэмбvvтэй хvvхэд төрж болно. Ийм хүүхдийг бүрэн эдгээж болох ч vvний тулд тусгай мэргэжлийн эмнэлэгт нарийн vзлэг шинжилгээ, эмчилгээ шаардагддаг.
.
ОНОШЛОГОО
Тэмбvv туссан байж болзошгүй үед бэлгийн замын өвчний эмчид, эсвэл арьс өнгөний эмчид заавал хандах шаардлагатай. Зөвхөн мэргэжлийн эмч л өвчтэй эсэхийг оновчтой зөв оношилж, зөв эмчилгээ хийж чадна. Тэмбvv нь янз бүрээр илэрч, адилгүй байдлаар өрнөх нь олонтаа болохоор оношлоход нь амаргүй өвчин юм. Дээр нь онц аюултай өвчин болохоор лабораторийн шинжилгээ зайлшгүй шаардлагатай байдаг.
.
Эдгээрээс трепонемаг илрvvлэх нь хамгийн найдвартай арга ч гэлээ биеийн гадаргуу дээр ил шархлаа байгаа тохиолдолд л боломжтой байдаг. Бусад бүх аргууд нь цусны шинжилгээн дээр vндэслэсэн байдаг. Халдвар авсан үед тухайн өвчин үүсгэгчтэй тэмцэх уураг буюу эсрэг биетийг бие махбодь ялгаруулж эхэлдэг. Ийм эсрэг биетvvдийг Вассерманы урвалаар олж илрvvлдэг.
.
Гэвч халдвар аваад удаагүй байгаа тохиолдлолд хангалттай хэмжээний эсрэг биет үүсээгүй байж болох тул хатуу яр гарснаас хоёроос гурван долоо хоногийн дараа л хийсэн шинжилгээ л бүрэн баталгаатай хариу өгөх боломжтой юм. Харин микропреципитацийн урвал дээр vндэслэгдсэн шуурхай оношлогооны систем нь илvv хурдан хариу өгдөг. Гэхдээ энэ урвал нь цайвар трепонема төдийгүй тvvнтэй төст бичил биетvvдийг мэдэрдэг гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Гэсэн хэдий ч шуурхай хариу болон сэжигтэй шинж тэмдэгүүд илэрсэн тохиололд эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх боломж өгч байдгаараа энэ шинжилгээ нь давуутай юм.
.
Үүнээс гадна РИБТ урвал (цайвар трепонемаг хөдөлгөөнд оруулах урвал), РИФ урвал нь (иммунофлюоресценциин урвал) гэсэн бүр ч илүү мэдрэмтгий, найдвартай шинжилгээний аргууд байдаг. Гэхдээ эдгээр шинжилгээг хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж нь үнэтэй байдаг болохоор гол төлөв онцгой тохиолдлолд хийдэг.
.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ
Вакцин хийх зэргээр тэмбvv өвчнөөс идэвхтэй байдлаар урьдчилан сэргийлэх боломжгүй. Иймд аюулгvй сексийн журмыг баримтлах, тохиолдлын харьцаанаас татгалзах, зайлшгvй тохиолдолд ийм харьцааны дараах шуурхай урьдчилан сэргийлэх зэрэг арга хэмжээ нь авах хэрэгтэй. Мөн дараахь зүйлсийг санаж явахад илүүдэхгүй байх, үүнд:
• Бэлгэвч хэрэглэх нь тэмбvv халдах эрсдэлийг бууруулдаг боловч бvрэн аюулгvй байдлыг хангадаггvй.
• Бусад олонх халдварт өвчнөөс ялгаатай нь тэмбvv нь дархлаа тогтоодоггvй болохоор дахин халдвар авах аюул хэвээр байна.
• Жирэмсэний vед эрт vедээ эмэгтэйчvvдийн эмчид хандах хэрэгтэй. Жирэмсний эхний ба хоёр дахь хагаст Вассерманы шинжилгээ өгснөөр ирээдvйн хvvхдийг аюулаас баттай хамгаалах боломжтой.
• Оношийг хэдий чинээ эрт тавьж, эмчилгээг эхлүүлнэ эмчилгээний үр дүнд төдий чинээ сайн байна.
.
ЭМЧИЛГЭЭ
100% -ийн амжилттайгаар эмчилж болдог цөөхөн өвчнvvдийн нэг нь тэмбүү юм. Хагас зуун жил болоход цайвар трепонема нь пенициллинд мэдрэмтгий чанараа алдаагvй байна. Тэмбvvг эмчилэх янз бvрийн схем байдаг боловч “ганцхан тариагаар бvрэн эмчилнэ” гэж амласан эмч ба эмнэлэгт итгэх хэрэггvй. Журам ёсоор хамгийн богино схем хvртэл 2-3 багагvй бэлдмэл хийх шаардлагатай байдаг. Тэрчлэн эмчилгээг vргэлж лабораторын хяналт дагалдах ёстой. Өвчин даамжирсан байх тусам эмчилгээ удаан vргэлжилдэг. Ихэнх тохиолдолд хавсарсан өвчнvvдийн эмчилгээ зэрэг хийгддэг.

Трихомониаз

ЕРӨНХИЙ
Трихомонадын төрлийн эгэл биетүүд үүсгэдэг болохоор энэ өвчин трихомониаз гэсэн нэр авчээ. Трихомониаз нь жил бүр 300 сая орчим хүнд халдварладаг заг хvйтэн, тэмбvvгээс өргөн тархсан өвчин болж хувираад байна.
.
ШАЛТГААН
Амёб, шаахай инфузор зэрэг эгэл биетүүдийн тухай 10 жилд биологийн хичээл дээр бүгд үзэж байсан. Тэгвэл үтрээний трихомонад нь эдгээрийн адил нэг эст бичил биет юм. Гэхдээ гол төлөв хүнд хоргүй байдаг бусад эгэл биетүүдээс ялгаатай нь гэвэл трихомонад нь шээс бэлиг эрхтний замд үүрлэн бохирдуулж, үрэвсэл vvсгэдэг. Трихомоназ нь аман болон шулуун гэдсээр секс хийх vед халдварлах магадлал багатай бол бэлиг эрхтэнг vтрээнд оруулах vед магадлал хамгийн өндөр. Ахуйн замаар халдварлах тохиолдол байдаг ч тун ховор.
.
ЯВЦ
Трихомонадууд хvний шээсний суваг, эсвэл бэлэг эрхтэнэд нэвтэрмэгц тэдгээрийг бvрхэж байдаг эсүүдээс тэмтрүүлийнхээ тусламжтайгаар бэхлэгдэж авдаг. Үүний дараанаас маш эрчимтэй үржиж эхэлнэ. Ингэсээр тоо нь хэт олшрох үед хүний эсүүдийг гэмтээж эхэлдэг. Халдвар авснаас хойш эхний шинж тэмдэг илрэх хvртэл гол төлөв дөрвөн өдрөөс дөрвөн долоо хоног хvртэлх хугацаа өнгөрдөг. Эмэгтэй хvнд трихомониаз нь vтрээний vрэвсэл (кольпит), умайн хvзvvний vрэвсэл (цервицит) болон бэлгийн хавьталд хэрэгтэй байдаг наалдац ялгаруулдаг булчирхайн vрэвсэлээр илэрдэг. Эрэгтэй хvнд ихэвчлэн шээсний суваг (уретрит) болон заримдаг булчирхай vрэвсдэг (простатит).
.
ШИНЖ ТЭМДЭГ
Трхиомониаз нь эрэгтэйчүүдэд шээх үед хорсож өвдөхийг эс тооцвол ямар нэг шинж тэмдэггүй явдаг. Харин эмэгтэйчүүдийн хувьд vтрээнээс цайвар өнгөтэй хөөсөрхөг шингэн ялгарах /трихомониазын vед ялгадас нь муудсан загасны vнэртэй/, гадна бэлэг эрхтэн улайж хавдах, загатнах, хорсох мэдрэмж төрөх, харин секс хийх нь бэрхшээлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Трихомонад нь шээс дамжуулах замд үүрлэсэн бол шээх үед өвдөж болзошгүй.
.
ҮР ДАГАВАР
Бэлгийн эрхтэний vрэвсэлт өөрлөлт vvсгэдэг тул трихомониад нь эмэгтэйчvvдийн vргvйдлийн шалтгаан болох нь элбэг. Эрэгтэйчүүдийн хувьд трихомониад нь эр эсvvдийг наалдуулан хөдөлгөөнд нь шаардлагатай глюкозыг идсэнээр vргvйдлийг vvсгэдэг. Трихомониад нь үүнээс гадна өөрийн биедээ гонококк, трепонем зэрэг БЗХӨ үүсгэгч бусад бактеруудыг агуулж чаддагаараа бүр ч хортой юм. Эдгээр бактерууд нь трихомонадын дотор байхдаа эмийн үйлчилгээнд өртөхгүй болдог. Иймд энэхүү нэг эст шимэгчээс ангижираагvй цагт бэлгийн замын бусад өвчнийг нь боломжгvй байдаг.
.
ОНОШ
Трихомониаз туссан байж болзошгүй үед эмчид хандах шаардлагатай. Эмэгтэйчvvдэд эмэгтэйчvvдийн эмч, эрэгтэйчvvдэд урологийн эмч тусална. Трихомониазтай төстэй шинж тэмдэгvvд нь өөр өвчнийн vед ч тохиолддог болохоор оношийг зөв тавих нь маш чухал. Өвчтөнд бэлгийн замын өвчний эмч, эсвэл арьс өнгөний эмчээс зөвлөгөө авах шаардлага гарахыг vгvйсгэхгvй. Трихомониазыг оношлоход ерөнхий наалдац авч микроскопоор трихомонадыг хайдаг. Эмэгтэй хvний vтрээний ялгадас, эрэгтэй хvний шээсний сувгаас гарах ялгадас, заримдаг булчирхайны шvvсийг шинжилдэг. Ерөнхий наалдацын шинжилгээний vр дvнг илvv оновчтой шинжилгээний аргууд болох иммунофлюоресценц, ПГУ шинжилгээ эсвэл бактер ургуулж баталгаажуулдаг.
.
ЭМЧИЛГЭЭ
Трихомониаз нь эмчлэгддэг өвчин. Зөвхөн эмчийн бичсэн бvх зааврыг хатуу биелvvлж, тэвчээртэй байх хэрэгтэй. Эмч трихомонадын эсрэг үйлчилгээтэй тусгай эсрэг эм, дархлаа сайжруулах бэлдмэлvvд, амин дэм болон физик эмчилгээ бичиж өгнө. Өвчин үүсгэгчээс бэлгийн хамтрагчид нэгэн зэрэг ангижирах ёстой. Курс эмчилгээ дуустал сексээс татгалзах нь зvйтэй. Хэрэв энэ журмыг зөрчвөл эдгэрсэн хамтрагч нь дахин халдвар авах болно. Эмчилгээний дараа хяналтанд орох хэрэгтэй. Зөвхөн vvний дараа л эмч трихомониаз эдгэрсэн гэж баттай хэлж чадна.
.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ
Бэлгэвч хэрэглэх, тохиолдолын бэлгийн хавьталд орохгvй байх болон бэлгийн хавьталын дараа хоёр цагийн дотор антисептик хэрэглэх зэрэг нь урьдчилан сэргийлнэ

Мєєгєнцєр

Нөхөртөө мэхлүүлснийг илрүүлэх нь тийм хялбар зүйл биш. Хамгийн энгийн аргууд нь өөр эмэгтэй хүний үнэр хувцаснаас нь үнэртэж байнуу үгүй юү гэж шалгах, өдөр бүр халаасыг нь нэгжих, байн байн утасдах. Гэвч нөхөр нь нууц амрагтай болсны хөдлөшгүй баримт нь түүнтэй секс хийсний дараа эхнэрийнх нь үтрээнээс сонин ялгадас гарах явдал юм. Ингээд л “Чи хаанаас энэ заваан юм аваад ирвээ?” гэсэн асуултын дараа асуудал үүснэ.
.
Гэхдээ энэ нь тэр бүр нөхрийн мэхлэлттэй холбоотой байдаггүйг мартаж болохгүй. Учир нь өнгөний өвчнийн тоонд багтдаг ч уг чанартаа өнгөний биш онцгой нэгэн өвчин байдаг юм. Энэ нь кандидоз буюу мөөгөнцөр өвчин гэж нэрлэдэг. Тиймээс хэрэв кандидоз илэрвэл заавал нөхөр нь буруутай байх албагүй.
.
ШАЛТГААН
Цагаавтар, ээдмэг маягийн зүйл ялгардаг учир ахуйн амьдралд энэ өвчнийг “сүүнцэр” гэж нэрлэдэг. Энэ өвчнийг бактерууд биш харин дрожж төст Candida төрлийн мөөгөнцөр үүсгэдэг. Эдгээр нь хүнсний ногоо, жимс, чихэр боовон дээр амьдарч мөн агаарт хөвж байдаг. Мөөгөнцөр нь хүний биеийн арьс, салст бүрхэвч буюу ам, ходоод гэдэс, бэлгийн замын салстаас илэрдэг.
.
Мөөгөнцөр нь бага хэмжээтэй үед ямарч хортой нөлөө үзүүлдэггүй боловч хяналтгүйгээр үржиж эхлэмэгц сүүнцэр өвчин үүсдэг байна. Өвчин үүсгэгч болохын тулд мөөгөнцөрт онцгой нөхцөл хэрэгтэй. Онцгой нөхцөл гэдэг нь хүчиллэг багатай амьдрах орчин, бие мах бодийн эсэргүүцэл сулрахыг хэлж байгаа юм.
.
Ийм байдал нь ихэнхдээ антибиотик хэрэглэсний дараа, дархлаа буурсан үед (ДОХ ба архаг үрэвсэлт өвчин), бодисын солилцоо алдагдсан үед (чихрийн шижин), буруу хооллолт (чихэр боов ихээр идэх, витамин дутагдах), дааврын хямралаас ( жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэх мөн жирэмслэлт) болж үүсдэг. Мөн хэт бариу синтетик дотуур өмд өмсөх ч нөлөөлөх явдал байдаг. Мөгөөнцөр хаана ч үүсч болно. Үүн дундаа илүү их түгээмэл байдаг нь бэлэг эрхтний мөөгөнцөр юм.
.
ШИНЖ ТЭМДЭГ
Энэхүү өвчнийг бараг андуурах аргагүй. Мөөгөнцөрийн үед эмэгтэйн гадна бэлэг эрхтэн ба үтрээнд хүчтэй загаталт, өвдөлт мэдрэгддэг. Түүнчлэн их хэмжээний цагаан ээдмэг зүйл бэлэг эрхтнээс ялгарана. Мөн бэлгийн хавьталд орох, шээх үед өвдөлт өгнө. Эрэгтэйчүүдэд мөгөнцөрийн шинж тэмдэг тийм ч тод илэрдэггүй боловч заримдаа мөн гадна бэлэг эрхтэн загатнаж өвддөг бөгөөд бэлэг эрхтэний толгойн дээр цайвар тууралт гардаг.
.
ҮР ДАГАВАР
Мөөгөнцөр нь хэт ихэссэн үедээ бэлэг эрхтний (үтрээ болон бэлэг эрхтний толгойн) өнгөн давхаргын эсүүдийг эвдэж эхэлдэг. Бэлэг эрхтэний мөөгөнцөр нь эрүүл мэндэд онцгой хор учруулдаггүй. Гэсэн ч бөөн таагүй мэдрэмж авчирах бөгөөд хэвийн бэлгийн амьдралд саад болдог. Ховор тохиолдолд мөөгөнцөр нь архаг хэлбэрт шилждэг бөгөөд энэ үед хөрш эрхтнүүдийг гэмтээх аюултай. (давсаг, гэдэс)
.
ОНОШЛОГОО
Хэрэв ийм асуудалтай тулгарсан бол даруй эмчид хандах хэрэгтэй. Зөв оношыг тавихын тулд өвчнийг өдөөгч Candida төрлийн мөөгөнцрийг илрүүлэхэд л хангалттай. Үүний тулд үтрээнээс түрхэц авч шилэн дээр байрлуулан, микроскопд харна. Өөр илүү ажилбар ихтэй шинжилгээний арга шаардагдахгүй.
.
ЭМЧИЛГЭЭ
Эхлээд мөөгөнцөрийг ихээр үржихэд хүргэсэн шалтгааныг арилгана. Үүний тулд антибиотик, жирэмслэлтээс хамгаалах эмийн хэрэглээг зогсоох, бодисийн солилцоог хэвийн болгох, дархлалыг дээшлүүлэх, амин дэм уух зэрэг арга хэмжээ авдаг. Үүний дараа мөөгөнцөрийн эсрэг эмчилгээ хийнэ. Эдгээрт мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээтэй шахмал эм, тос болон лаа хэрэглэнэ. Мөөгөнцөрийг бэлгийн хамтрагчтайгаа хамт эмчлүүлэх нь зүйтэй.