Wednesday, November 21, 2007

Жирэмсний хvндрэлvvд

Цус багадалт
Жирэмсний үед төмрийн хэрэгцээ эрс нэмэгддэг тул эхчүүдэд цус багадалт цөөнгүй тохиолдоно. Цус багадалт нь хоол тэжээлийн дутагдалтай, архаг хууч өвчтэй, олон төрсөн эсвэл үр хөндүүлсэн, урьд нь цус алдаж байсан эхчүүдэд илүүтэй илэрдэг.
.
Цус багадах нь ямар шинжээр илрэх вэ?
Эхэд амархан ядарч сульдах, толгой эргэх, нүд эрээлжлэх, оч гялалзах, арьс цонхийх, үс унах зэрэг шинжүүд илэрнэ.
.
Цус багадалт эх, хүүхдийн эрүүл мэндэд яаж нөлөөлөх вэ?
Цус багадалттай эхэд жирэмсний явцад биеийн ерөнхий байдал сулрах, үр зулбах, дутуу төрөх, төрөх үед цус алдах, төрсний дараа үжил халдвараар хүндрэх нь цөөнгүй тохиолдоно. Ураг хэвлийдээ бүтэх, дутуу төрөх, хүүхэд зохих хугацаандаа төрсөн ч бага жинтэй, сул дорой байх нь элбэг.
.
Цус багадалтаас яаж сэргийлэх вэ?
Жирэмсний үед өдөр бүр төмөр-фолийн хүчил агуулсан бэлдмэлүүдийг заавал хэрэглээрэй. Та эдгээр бэлдмэлүүдийг сум, өрхийн болон эх барих эмэгтэйчүүдийн эмчээс унэгүй авч болно. Мән төмөр, фолийн хүчлээр баялаг хүнс, хоол (үхэр тахианы мах, загас, өндөг, вандуй, жимс зэрэг) хэрэглэвэл цус багадалтаас сэргийлнэ.
.
Төмөр-фолийн хүчлийн бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
Төмөр фолийн хүчлийн 2 төрлийн шахмал байна: том шахмал нь 100 мг төмөр ба 0.5 мг фолийн хүчил бөгөөд жижиг шахмал нь 20 мг төмөр ба 0.2 мг фолийн хүчлийг туе туе агуулсан байна. Эмч Таны цусны шинжилгээний хариуг үндэслэж танд хэрэгцээтэи тунг тодорхоилж өгнө. Цус багадалтаас сэргийлэхэд 1 том шахмалыг өдөрт нэг удаа 100 хоногийн туршид хэрэглэнэ. Цус багадалтыг эмчлэхэд 1 том шахмалыг өдөрт 2 удаа 100 хоногийн туршид хэрэглэнэ. Төмөр-фолийн хүчлийн бэлдмэлийг хоол идсэний дараагаар хэрэглэвэл аюулхай орчим өвдөх, дотор эвгүйрэх, бөөлжис хүрэх зэрэг илэрч болох зовиураас сэргийлнэ.

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home